өдөр
шөнө
×

Цусан дахь саахарын хэмжээг бууруулах хүнсийг эрдэмтэд нэрлэв

Канадын эрдэмтэд чихрийн шижинтэй, дунд эргэм насны 450 иргэнийг судалжээ. 12 клиник судалгаа хийсний дараа “Төрөл бүрийн модны самар цусан дахь саахарын түвшнийг бууруулдаг” гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийв. Үүнд бүйлс, хуш, наргил мод, туулайн бөөр модны самар, мөн хушга, бразил самар, фисташек, фундук, пекан, кешью. 
Туршилтад оролцсон хүмүүс өдөр тутам 56 грамм самрыг 2 хувааж хэрэглэхэд өлөн үед цусан дахь глюкозын түвшин ба HbA1 буурч байлаа. “II төрлийн чихрийн шижин өвчний үед идэж болох хямд хэрнээ амархан шингэдэг, ашигтай хүнс бол самар” гэж эрдэмтэд мэдэгджээ. Модны самар илчлэгтэй, ашигтай, ханаагүй өөх тосоор баялаг, иймээс оролцогчдын биеийн жин нэмэгдээгүй аж.
Харин “Daily Express” сонин “II төрлийн чихрийн шижинтэй хүмүүс хоол хүнсэн дэх нүүрс-усны хэмжээг сайн хянаж байх ёстой. Яагаад гэвэл, энэ нь глюкоз болж хувиран цусан дахь саахрын түвшнийг нэмэгдүүлдэг” гэж зөвлөлөө. Түүнчлэн энэ өвчний үед загас, гэрийн тахиа, шош, шоштой шөл, давслаагүй самар хэрэглэх сайн ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top