өдөр
шөнө
×

Өргөст хэмх цусан дахь саахарын түвшнийг бууруулдаг

Цусан дахь саахарын түвшнийг бууруулахад ямар хүнсний бүтээгдэхүүн хамгийн сайн үр дүн үзүүлж байгааг тодруулахаар эрдэмтэд туршилт хийсэн тухай “Daily Express” сонин бичжээ. Сонирхолтой нь,  та бидний байнга хоол хүнсэндээ хэрэглэдэг өргөст хэмх энэ жагсаалтыг тэргүүлсэн байна. "Туршилт судалгааны явцаас харахад өргөст хэмх ердөө 30 минутын дотор цусан дахь саахарын түвшнийг бууруулж байв. Хэрэв энэ ногоог хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх буюу түүнийг эмчлэх боломжтой гэж эрдэмтэд дүгнэсэн" хэмээн “Daily Express”  сонины нийтлэлд дурджээ. Цусан дахь саахарын түвшнийг зохицуулах үүрэгтэй бүх хүнсэнд нэгэн нийтлэг шинж бий, өөрөөр хэлбэл маш доогуур гликемик индекстэй. Өргөст хэмхэд энэ нь 15.
"Өргөст хэмхэнд агуулагддаг кукурбитацин хэмээх бодис гашуувтар амт оруулахаас гадна олон ашигтай талтай, иймээс өргөст хэмх тогтмол хэрэглэснээр чихрийн шижингээс сэргийлж түүнийг эмчилнэ. Хамгийн гол нь кукурбитацин бодисыг хэрэглэснээс хойш ердөө 30 минутад цусан дахь саахарын хуримтлал буурч, улмаар 4 цагийн дараа хамгийн бага түвшинд хүрч байлаа. Түүнээс гадна хавдрын өвчний үед өргөст хэмх нэн тустай" хэмээн эрдэмтэд ярилаа. Тэд кукурбитацин бодисыг лабораторийн оготно дээр туршжээ. Мэрэгч амьтдын биед хавдрын эс тарьсны дараа өргөст хэмхийн гашуун шүүсийг тогтмол өгч эхлэв. Гэтэл тэдний хавдрын өсөлт 60%-иар буурсан ба цусан дахь саахарын түвшин мэдэгдэхүйц багасч байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top