өдөр
шөнө
×

Кофе ашигтай гэж эрдэмтэд нотлов

Англид хамгийн түгээмэл өглөөний унд бол кофе, иймээс энэ улсын эрдэмтэд кофены ашиг тусын тухай өргөн, цар хүрээтэй судалгаа явуулжээ. Лондоны хатан хаан Мариягийн их сургууль, Земмельвайсын их сургуулийн эрдэмтэд хамтарч ажиллахдаа улсынхаа Био банканд хадгалагдаж буй асар их хэмжээний өгөгдөл, мэдээллийг ашигласан хэмээн “Daily Express” сонинд бичжээ. “Кофе хүний бие организмд ашигтай. Хэрэв кофег тогтмол уувал зүрхэнд сайн, хөгшрөлтийг сааруулж наслалтыг уртасгах боломжтой” гэж эрдэмтэд дүгнэжээ. Нунтагласан кофеноос өдөрт 3 хүртэл аягыг уудаг бол нас барах эрсдэл 12% буурч байв. Түүнчлэн кофены ачаар зүрх судасны өвчнөөр үхэх эрсдэл 17%,  инсультээр өнгөрөх магадлал 21%-иар багасдаг аж. Кофед агуулагдах кофеиноос гадна антиоксидант зэрэг бусад бодис, бүрэлдэхүүн хэсэг хүртэл хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг аж. Түүнчлэн кофеингүй кофе уухад ч ашигтай юм байна. Кофе огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад кофеингүй кофед дурлагчдын нас барах эрсдэл хавьгүй бага байжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top