өдөр
шөнө
×

Долоогоно бол зүрхний эмч 

Долоогоно жимс бол А,С витаминаар баялаг, их хэмжээний антиоксидант, флавоноид, стерин зэрэг олон нэгдэл агуулдаг учраас эмчилгээний шинж чанартай. Иймээс биологийн идэвхт нэмэгдэл бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд заавал байдаг. Энэхүү жимс нь хараанд сайн, хоол боловсруулалтыг сайжруулж мэдрэлийн системд таатай нөлөөлж сайхан нойрсоход тустай. Мөн судас бэхжүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, артерийн даралт бууруулах, зүрхний хэмнэлийг зохицуулах, холестериний түвшнийг багасгах зэрэг олон сайн талтай. Долоогоны жимс ба цэцгээр цай, ханд бэлдэж мэдрэлийн ачаалалтай үед, хэт цочромхой болох, гүйлгэх, тулай өвчний үед хэрэглэдэг. Түүнчлэн энэ жимс бол арьсны эрүүл мэндэд тустай, үрчлээ үүсэхээс сэргийлж гоё толигор байлгадаг. 
* Зүрхний булчинг бэхжүүлэх, аритмийн үед долоогоны цэцгийн ханд ууж болно. 20 грамм долоогоны цэцэг дээр 70%-н спиртээс 100 мл нэмж 2-3 долоо хоног идээшүүлнэ. Шүүсний дараа өдөрт 4 удаа хоол идэхээс өмнө тус бүр 15-20 дуслыг бүтэн сарын турш ууна. 
* Стресс, даралт ихдэх үед 1 стакан халуун усанд долоогоны цэцгээс 1 хоолны халбагыг хийж 1 цаг идээшүүлнэ. Энэ бол өдрийн порц, тиймээс 3-4 хувааж хоолны өмнө хэрэглэнэ. 
* Атеросклероз, цусны эргэлт сайжруулахын тулд 1 стакан буцалсан усанд 1 хоолны халбага долоогоны цэцэг (эсвэл долоогоны жимсээс 15 грамм) хийж усны ууранд 15 минут халаана. Дараа нь шүүж аваад 200 мл болтол ус нэм. Үүнээс өдөрт 2-3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө тус бүр тал стакан уугаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top