өдөр
шөнө
×

Стрессээс аврах төгс ундаа

Оросын сэтгэл зүйч Владимир Шляпниковын зөвлөгөөг хүргэж байна. 
Орчин үед нийгэм, улстөрийн нөхцөл байдал, амьдралын асуудлаас болоод стресстэх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ стресс удаан үргэлжлэхээс сэргийлэх ёстой.  Удаан хугацааны турш стресстэх нь сэтгэл гутралд орох, эрүүл мэндийн элдэв асуудал үүсэх зэрэг сөрөг уршиг дагавартай. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд энгийн хэдэн зарчмыг баримталж хэвшил болгоорой. Стрессийн эсрэг тэмцэх олон арга бий. Юуны өмнө зөв хооллолтыг эрхэмлэж спортоор хичээллэ. Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй. Нойроо бүтэн авах нь стресс, түгшүүрийг намжаадаг. Орой унтахын өмнө ургамлын цай уувал зохино. Түгших, стресстэх үед уух төгс ундаа бол ургамлын цай. Мөн цэвэр агаарт удаан зугаалж байх нь мэдрэлд тустай. Түүнчлэн өдрийн тэмдэглэл хөтөлж занш. Ойр дотны хүмүүстэйгээ аль болох олон уулзаж, сэтгэл санаагаа уудалж байхад гэмгүй. Бас эмчтэй зөвлөж зарим нэг төрлийн витамин уух сайн. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top