өдөр
шөнө
×

Бага даралт осолтой

Оросын анагаах ухааны доктор, Төмөр замын сүлжээ клиникийн зүрхний ерөнхий эмч Заур Шугушевийн зөвлөгөө 
Артерийн даралт 120/80 байхыг хэвийн гэдэг ч үнэн хэрэгтээ хэвийн даралтын хил хязгаар хавьгүй өргөн. Доод үзүүлэлт 90/60, дээд үзүүлэлт 140/90 байхыг хэвийн даралт гэж үздэг. Даралт гэнэт ихсэх осолтой, тархинд цус харвах буюу зүрхний дайрлага болж магадгүй. Түүнчлэн даралт гэнэт буурах ч бас ноцтой уршиг дагавартай. Даралт 90/60-с бага үед таны зарим дотор эрхтэн, эдүүдийн цусан хангамж доголдох аюултай. Даралт хэвийн хэмжээнээс гэнэт унах үед бие организмд тэжээлийн хомсдол үүсч эхэлдэг, үүнд хамгийн түрүүнд уураг тархи өртдөг. Үүнээс болж ухаан алдаж унаж болзошгүй. Дараа нь зүрх, бөөр, элэгний ажиллагаа доголдох зэргээр нөхөн сэргээх аргагүй хохирол учрах аюултай. Иймээс толгой эргэх, бие сулдайх тэнхэл доройтох үед даралтаа хэмжиж үзээрэй. Артерийн даралт 85/60-с бага бол заавал Түргэн тусламж дуудаж эмчид үзүүлэх ёстой. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top