өдөр
шөнө
×

Хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг 5 хүнс

---Английн эмч Уильям Лийн энэ зөвлөгөө “Daily Expess” сонинд нийтлэгджээ---

Хорт хавдраас сэргийлэх, мөн энэ өвчнийг эмчлүүлж байхдаа хоол хүнсээ зөв сонгох нь маш чухал. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй зарим хүнсийг санал болгож байна. Мэдээж, бие өвдсөн үед хоолны цэсээ өөрчлөхийн өмнө эмч, мэргэжилтнээс зөвшөөрөл аваарай. 
*Улаан лооль бол хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг. Энэ бол ликопиноор баялаг ногоо. Ликопин бодис нь хорт хавдрын эсүүд рүү очих цусыг хааж “өлсгөдөг”. Энэ бодис түүнчлэн ДНК-г гэмтэхээс хамгаалдаг аж. Жишээ: 7 хоногт 2 удаа улаан лооль хэрэглэдэг эрчүүд түрүү булчирхайн хавдар тусах эрсдэл 30% бага байгааг туршилт нотолжээ. 
*Ойн самар, кешью, миндаль, фисташки, арахис, бразил зэрэг самранд полифенол агуулагддаг. Энэ бол хавдрын эсрэг тэмцэхэд тусалдаг бодис. Мөн самранд омега-3 өөхний хүчил бий, энэ нь хорт хавдрын эсүүдийн тэжээлийг “хаадаг” аж. 
*Хөх ягаан төмс хэрэглэж байгаарай, түүнд антоцианин бий. Энэ бодисыг хорт хавдрын эсүүдийн “алуурчин” гэж нэрлэдэг.  
*Хясааг мөн энэ зориулалтаар хэрэглэж болно, түүнд их хэмжээний уураг болон амин хүчил, антиоксидант агуулагддаг. Түүнчлэн хясаа нь ДНК гэмтэх эрсдэлийг 10 дахин бууруулдаг юм байна. 
*Матча хэмээх ногоон цай бол хөхний хорт хавдрын эсрэг тэмцэхэд тустай унд. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top