өдөр
шөнө
×

Цусан дахь саахарын хэмжээг эмгүй бууруулах тухай 

Оросын зүрхний эмч Герман Гандельман, анагаах ухааны доктор Елена Малышева нарын зөвлөгөөг хүргэж байна. 

Эм хэрэгсэлгүй цусан дахь саахарын хэмжээг бууруулах 3 аргыг санал болгож байна. Эхний арга бол турах. Энэ үзүүлэлтийг хэвийн болгохын тулд турж биеийн жингээ хэвийн хэмжээнд хүргэх ёстой. Яагаад гэвэл чихрийн шижин ба таргалалтыг ихэр ах дүүс гэж үздэг. Ийм учраас илүүдэл жинтэй бол тур, үүний дараа чихрийн шижин өвчнөөс айлтгүй. Турах үед цусан дахь саахрын хэмжээ дунджаар 17% буурдаг нь нотлогдсон. 
Хоёр дахь арга нь биеийн дасгал гимнастик тогтмол хийх, алхах ба гүйх зэргээр аль болох хөдөлгөөнтэй байх. Биеийн ачааллын үед глюкоз булчингуудад “очиж шатдаг”. Та спортод дургүй бол заавал биеийн тамирын танхимд очих хэрэггүй. Явган яв, зүгээр л алх. 7 хоногт 5 удаа тус бүр 30 минут алх, ингэж алхахад цусан дахь саахарын түвшин 13% буурдаг. 
Гуравдахь арга бол хоол хүнсэндээ корица хэрэглэх. Өдөрт 2 грамм корица хэрэглэхэд цусан дахь саахарын хэмжээ ойролцоогоор 6% буурдаг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top