өдөр
шөнө
×

Гэдсэнд тустай 3 хүнс

Сайхан ааш зан, хүчтэй дархлаа гээд олон зүйл гэдэсний эрүүл мэндээс хамаардаг гэдгийг та сонссон уу? 

Ус: Хүн өөрөө 70-80% уснаас бүрддэг, иймээс та өдөрт багаар бодоход 2 литр ус хэрэглэдэг бол бие махбодь, түүнчлэн гэдэс тань ч эрүүл байна. Ус бол эрхтэнийг цэвэрлэж бүрэн хүчин чадлаараа “ажиллахад” нь тусалдаг. Тиймээс цай, кофе, хийжүүлсэн ус бус цэвэр ус тогтмол ууж хэвшээрэй. 
Сүү, цагаан идээ: Аарц, тараг, сүү, йогурт зэрэг нь прибиотикаар баялаг, чухам энэ прибиотикууд нь гэдэсний ажиллагаанд эерэг нөлөөлж янз бүрийн үрэвслийг арилгадаг. 
Уураг: Хүний бие организмд уураг маш чухал, тэр тусмаа гэдсэнд. Уураг бол бүх эрхтэний ажиллагааг дэмждэг “барилгын материал”. Уурагтай хүнсээс хамгийн ашигтай нь гэвэл аарц, тахианы мах, загас, шош, өндөг, далайн гаралтай хүнс, туулайн мах. Харин амттан, утсан хүнс, жигнэмэг зэргийг хэтрүүлж хэрэглэвэл гэдсэнд хор хөнөөлтэй гэдгийг бүгд мэдэх байх. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top