өдөр
шөнө
×

Залуу ч бай хөгшин ч бай ялгаагүй таны элэг 3 настай

“Элэг бол хүний бие организмаас хортой бодисуудыг гадагшлуулж цэвэрлэдэг эрхтэн бөгөөд хортой бодисуудын нөлөөгөөр элэгний эсүүд тогтмол гэмтдэг. Гэхдээ элэг бол гайхалтай нөхөн сэргэх чадвартай.... Энэ чадвар нас ахих тусам яаж өөрчлөгддөг тухай эрдэмтэд судалгаа хийж сонирхолтой дүгнэлт хийлээ” хэмээн “Cell” сэтгүүлийн нийтлэлд дурджээ. Европын биологч, физикч, математикч болон эмч нар хамтарч нас барсан 20-84 насны хүмүүсийг элгийг судалж үзэв. Хачирхалтай мэт боловч тэдний элэг бараг бүгд ижил настай байв. “Насанд хүрсэн ямар ч хүний элэгний нас ойролцоо, 3 нас арай хүрээгүй байдаг нь нотлогдлоо. Та 20-той эсвэл 84 настай байсан ч ялгаагүй элэг ижил настай, 2 нас гаруй. Өөрөөр хэлбэл, ахимаг настай хүмүүсийн элэг хүртэл байнга шинэчлэгдэж байдаг нь батлагдлаа.... Гэхдээ элэгний бүх эс тийм залуу биш, зарим эс шинэчлэгдэхээс өмнө бүр 10 насалдаг аж. Эдгээр эс нь жирийн эсүүдээс илүү олон ДНК-тай. Жирийн эсүүд 2 хромосомтой бол тэр эсүүдийнх 4-8 ба түүнээс илүү...  Нас ахих тусам олон ДНК-тай эсүүдийн тоо олширдог, энэ нь хортой мутациуд хуримтлагдахаас хамгаалах механизм байх гэж бид таамаглаж байна” гэж Дрезден хотын Техникийн их сургуулийн эрдэмтэн, судлаач Олаф Бергманн мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top