өдөр
шөнө
×

4-р бүлгийн цустай бол зүрх судасны өвчинд нэрвэгдэх эрсдэл өндөр

Хүмүүсийн цусны бүлэг ба зүрх судасны өвчний хооронд уялдаа холбоо байгааг Харвардын эрдэмтэд олж тогтоов. Ямар бүлгийн цустай хүмүүст зүрх судасны өвчин тусах эрсдэл өндөр байгааг тодруулахаар эрдэмтэд ажиллажээ. Насанд хүрсэн 89550 хүнийг 20 жилийн турш ажиглаж судалсан асар их мэдээллийг шинжлэхэд сонирхолтой үр дүн өгсөн байна. Судалгааны багийн ахлагч, доцент Лу Ци “Цусны бүлэг нь A, B, AB (II, III, IV) бол голдуу зүрхний ишеми өвчин үүсч байсан. Харин AB (IV) бүлгийн цустай хүмүүст зүрх судасны өвчин тусах эрсдэл хамгийн их байгааг олон судалгаанд хийсэн  анализ баталлаа” хэмээн мэдэгдлээ. АВ бүлгийн цустай хүмүүст зүрхний өвчин тусах магадлал 23% байхад, харин B (III) бүлгийн цустай хүмүүст энэ үзүүлэлт буурч 11% болжээ, түүнчлэн А (II) бүлгийн цустай хүмүүст бол ердөө 5% байв. Эрдэмтдийн судалгааны талаар “Arteriosclerosis, Thrombosis and Vascular Biology”-с дэлгэрүүлэн уншаарай. 
р

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top