өдөр
шөнө
×

Зуны халуунд өвчин үгдэрч хүндрэхээс сэргийл

--- Р.Н.Ходановагийн нэрэмжит Оросын Дархлаа засах төвийн ерөнхий захирал, дотрын эмч Людмила Лапагийн зөвлөгөө ---

Зуны аагим халуунд хаван, ангин, экзем, улайлт гээд иргэд эмнэлэгт хандах нь элбэгшдэг. Яагаад гэвэл их халуунд зүрх судасны өвчин, харшил, тонзиллит, ангин зэрэг зарим өвчин хурцдаж үгдэрдэг. Их халуун үед хүчилтөрөгч бага учраас өвчин хөдлөх, амьсгаадах, амьсгаа давчдах үзэгдэл их гардаг. 
Хүмүүс зун мөхөөлдөс идэж ангин, тонзиллит тусдаг. Мөн харшил хөдөлж болзошгүй, яагаад гэвэл мөхөөлдсөнд олон төрлийн будагч бодис, консервант агуулагддаг билээ. Зүрх судасны өвчинтэй хүмүүс ч гэсэн судсууд агших, хөл хавагнах зэргээр зуны улиралд эмчид үзүүлэх нь олширдог, энэ нь голдуу зүрхний ачаалал хэт ихэдсэнээс болдог. 
Их халуунд хэт их ус ууж болохгүй. Өдөрт 2 литр уух ёстой гэсэн яриа явдаг ч үнэндээ тийм биш. Усыг бага багаар ууж хэвшээрэй.
Ер нь бие махбодид аль болох бага ус байлгахыг хичээ, эсрэг тохиолдолд хавагнаж, судсууд ачаалалд ордог ба цааш үргэлжилбэл тромб үүсэх эрсдэлтэй. 
Өмнө нь инфаркт, инсульт болсон хүмүүс их халуунд болгоомжтой байх ёстой, давтагдах эрсдэл өндөр. Түүнчлэн ковид тусч эдгэрсэн хүмүүс  мөн анхаарал болгоомжоо сулруулж болохгүй, ялангуяа амьсгалын эрхтэнтэй холбоотой бронхийн астм, уушигны архаг өвчтэй хүмүүс сэрэмжил.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top