өдөр
шөнө
×

Өөх тостой хоол Альцгеймерийн өвчнийг хурдасгадаг

“Австрали, Хятадын биологчид хамтран ажилласны дүнд нэгэн шинэ нээлт хийлээ. Өөх тостой хоолыг удаан хугацаагаар хэрэглэхэд уураг тархинд хор хөнөөлтэй уургууд хуримтлагддаг ба энэ нь Альцгеймерийн өвчтэй хүмүүсийн өвчлөлийг улам хурдасгаж байна” хэмээн Өмнөд Австралийн их сургуулийн (UniSA) хэвлэлийн алба мэдэгдлээ. Чихрийн шижин, таргалалт өвчний улмаас мэдрэлийн төв системийн ажиллагааг сааруулах, сэтгэцийн эмгэгийг хурцатгах, оюун ухаан ба санах ойг муутгах зэрэг таагүй, сөрөг нөлөө илэрдэг. Бид үүнийг гений өөрчлөлттэй оготнууд дээр хэдэн жилийн  труш явуулсан туршилтаараа баталлаа. Оготнуудын ДНК-д хүний MAPT генийг суулгасан, мутацитай энэ ген бол нейронуудад уургийн “хог” хуримтлагдахад нөлөөлдөг. Дэлхийг хамарсан таргалалтын Цар тахлын эсрэг тэмцэх шаардлага байгааг эдгээр туршилтын үр дүн та бидэнд харууллаа” хэмээн “UniSA”-н доцент Лариса Бобровская ярилаа. 
Ухаан муудах өвчний шалтгааныг эрдэмтэд олон жил судалсны дүнд хоолны буруу дэглэм, буруу зуршил, биеийн хөдөлгөөн бага байх гэж ттогтоожээ. “Харин хөгшрөлтийн ухаан муудалтаас сэргийлье гэвэл спортоор хичээллэ, оюуны янз бүрийн дасгал хийж хэвших ёстой. Энэ бүхэн ухаан муудах явцыг эрс сааруулдаг” хэмээн эрдэмтэд зөвлөжээ. 
Өнөөдөр дэлхийн 50 сая хүн Альцгеймерийн өвчнөөр (хөгшрөлтийн улмаас ухаан муудах) шаналж байна, 2030 он гэхэд энэ тоо 75 саяд хүрэх шинжтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. "Сүүлийн хэдэн арван жилд Альцгеймерийн өвчин, бусад төрлийн ухаан муудах өвчин дэлхий даяар ихээхэн нэмэгдсэн, иймээс таргалалтын эсрэг тэмцэж байж л өвчтөний тоог бууруулах боломжтой" гэж эрдэмтэд мэдэгдэв. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top