өдөр
шөнө
×

Залууст яагаад инсульт тусдаг вэ

Залуу хүмүүс яагаад инсульт буюу тархинд цус харвах өвчинд өртдөг тухай Оросын гавьяат эмч, кардиолог Юрий Серебрянский “Вечерняя Москва”-д ярилцлага өгөхдөө ярилаа. “Энэ юуны өмнө удамшилтай холбоотой байж болзошгүй, хэрэв танай удамд гиперхолестеринеми өвчнөөр өвчилсөн хүн байсан бол насан туршид эмчилгээ хийлгэх ёстой. Мөн даралт ихдэх өвчин, чихрийн шижин, холестерины түвшин өндөр бол инсульт болоход түлхэц өгдөг. Түүнчлэн стресс, соронзон шуурга зэрэг нь катализатор хүчин зүйл болж нөлөөлөх тохиолдол бий... Залуудаа инсульт болсон ч наслалтад сөрөг нөлөөлөхгүй, азаар энэ насанд тэр бүр үхэлд хүргэдэггүй. Бүх зүйл инсультын төрөл, уршиг дагавраас хамаарна. Мэс заслын дараа залуус хэвийн амьдралаар амьдарч урт наслах боломжтой. Хамгийн гол нь тогтмол шинжилгээ өгч инсульт болохоос сэргийлэх арга хэмжээ авах  шаардлагатай” хэмээн эмч Серебрянский зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top