өдөр
шөнө
×

"Урт ковид"-ын 62 шинж тэмдгийг олж тогтоолоо

"Урт ковид"-ын урт жагсаалтын тухай эрдэмтэд сэрэмжлүүллээ. Ковид удаан үргэлжлэх үед илрэх шинж тэмдгийн жагсаалт тооцоолж байснаас хавьгүй урт болсон тухай Англи улсын Бирмингэмийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдэв. Тэдний энэ нээлтийн тухай нийтлэл “Nature Medicine” сэтгүүлд хэвлэгджээ.
Эрдэмтэд улсынхаа 2,4 сая иргэний эмнэлгийн картын цахим мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн аж. Тэднээс бараг 500 сая хүн нь 2020 оны 1-р сараас 2021 оны 4-р сар хүртэлх хугацаанд ковид тусч эдгэрсэн байв. Ковидоо бүрэн эмчлүүлж эдгэрээд гарсан хүмүүст 3 сарын дараа нийт 62 төрлийн шинж тэмдэг илэрсэн тухай эрдэмтэн судлаачид өгүүлэв. Та бидний мэдэх шинж тэмдгийн зэрэгцээ итгэмээргүй олон баримтыг тэд тоочлоо. Үүнд: үнэртэх чадвараа алдах, амьсгаадах, хүч тамир буурах, ядарч сульдах, толгой “манантах”, цээжээр өвдөх, халуурах, үс унах, ой санамж алдагдах, апракси (зорилгот үйл хөдлөл, хөдөлгөөн хийх чадвар буурах буюу алдагдах), галлюцинаци, хөл гар хавагнах, өтгөнөө хянаж чадахаа болих, бэлгэ эрхтэн хөвчрөхгүй байх, үрийн шингэн ялгарахтай холбоотой асуудал үүсэх, бэлгийн сэрэл буурах....
“Урт ковид”-д ялангуяа залуус, бүх насны эмэгтэйчүүд, ядуус, тамхи татдаг хүмүүс, таргалалттай болон дагалдах олон өвчинтэй хүмүүс илүүтэй өртөж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top