өдөр
шөнө
×

Улаан мах яагаад зүрхний өвчин өдөөдөг шалтгааныг олж тогтоожээ

Улаан мах хэрэглэх нь зүрх судасны системийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд нилээд дээхэн баталсан. Үүнийг тухайн үед ханасан өөх, холестерин, нитрат зэрэг хүний бие махбодид сөрөг нөлөөлдөг бусад бодисын өндөр агууламжаар тайлбарлаж байв. Харин одоо эрдэмтэд улаан мах яагаад зүрхний өвчин үүсгэдэг шалтгааныг олж тогтоолоо. “Энэ нь гэдэсний онцгой бактериудтай холбоотой. Улаан мах шингэж боловсрох явцад онцгой микробуудыг ялгаруулдаг, эдгээр нь зүрх судасны системийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Судлаачдын баг гэдэсний бактериудын метаболит дээр гол анхаарлаа хандуулав. Зүрх судасны системийн доголдолтой холбоотой триметиламин-N-оксидын (ТМАО) түвшнийг тэд нарийвчлан судалжээ... L-карнитин агуулсан мал амьтны уургийг боловсруулж шингээх явцад триметиламины молекул үүсэх ба аажмаар элгэнд TMAO болж хувирдаг. Улаан мах хэрэглэдэг хүмүүсийн цусны плазм дахь ТМАО болон өөр 2 метаболитын түвшин нь 8-11% хүрч байжээ. Зүрхний өвчинд мөн глюкозын хэт өндөр түвшин, үрэвсэл нөлөөлдөг болохыг шинжилгээ баталлаа. Зүрхэнд улаан мах сөргөөр нөлөөлдөг 3 хүчин зүйл бий гэж эрдэмтэд мэдэгдэв: микробиомтой холбоотой метаболитууд, глюкозын түвшин, үрэвсэл. Энэ 3 хүчин зүйл бол хүмүүсийн биеийн байдалд холестерин эсвэл цусны даралтаас илүү нөлөөлж байна” хэмээн “Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology” сэтгүүлийн нийтлэлд дурджээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top