өдөр
шөнө
×

Сүүтэй инжир ханиад эдгээнэ

Инжир буюу илжгэн чих бол олон талын ашиг тустай жимс: бие махбодийн кальцийг нөхөн сэргээх, зүрх судасны системийг хамгаалах, хоол боловсруулалтыг сайжруулах, эсүүд исэлдэхээс бас цагаас өмнө хөгшрөхөөс сэргийлэх, бактерийн ба мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй, турахад тустай, Нил ба ногоон, шар гээд өнгө өнгийн энэ жимсэнд А, С, Е, К болон В бүлгийн витамин, мөн натри, кальци, зэс, төмөр, магни, цайр, селен гэх мэт минералууд, өөр олон ашигтай бодис агуулагддаг. 
Хоолой өвдөж ханиад эдгэрэхгүй удвал сүүнд хатаасан инжир чанаж хэрэглээрэй. Маргааш нь хоолой өвдөхөө болих ба ханиад хэд хоногт л эдгэрнэ. Сүүтэй инжир нь мөн хөлс гаргах, халуун бууруулах шинж чанартай (халуун бүлээнээр уувал). Ийм супер эмийг хүүхдэд өгч болно. Харин чихрийн шижинтэй хүмүүс үүнийг ууж огт болохгүй, яагаад гэвэл хатаасан инжирийн 70% нь саахар. Сүүнд хатаасан инжирээ хийж зөөлөн гал дээр удаан чанана, 30 минутаас багагүй хугацаагаар. Сүү ширгэж 2 дахин багасах ёстой, удаан буцлах тусам өтгөрч илүү чихэрлэг нялуундуу болно. Сүүн чанамлыг гал дээрээс аваад сайн хучиж аажмаар хөргөн бүлээнээр хэрэглэ. Чанамлаас нэг удаад 1-2 хоолны халбагыг ууна, жимсийг идэж болно. Үлдсэнийг шилэн саванд хийж хөргөгчинд хадгал, дараа уухын өмнө халаах хэрэгтэй. Сүүтэй инжирийг мөн ханиад дөнгөж эхлэхэд, хоолой сэрвэгнэж юм залгих хэцүү үед хэрэглэж болно. Хүсвэл зөгийн бал нэмээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top