өдөр
шөнө
×

Лаврын навчтай ванн

Өвдсөн үед мэдээж эмчид хандах хэрэгтэй, гэхдээ зарим тохиолдолд гарын доорх хэрэгсэл ашиглаж болно. Хөл хүчтэй өвдвөл лаврын навчтай ванн бэлдэж хэрэглэвэл өвчин намддаг, хөлийн булчингууд үрэвссэн эсвэл атеросклерозтой үед ингэж өвдөх нь бий. Хатаасан лаврын навчаас 1 уутыг авч жижиглэн 10 литр усанд хийгээд таглаж хонуулна. Маргааш өглөө нь зөөлөн гал дээр лаврын навчтай усаа тавьж 5 минут буцалгаарай. Дараа нь чанамлаа таглаж орхин жаахан хөргөнө. Бүлээн болсны дараа лаврын навчны хандан хөлөө дүрж 20 минут байлга. Үүний дараа оймс өмс эсвэл дулаахан хучиж хэвтээрэй. Хэрэглэсэн хандаа асгаж болохгүй. 2 дахь өдөр энэ уусмал дээр бүтэн уут лаврын навч хийж чанана. Өмнөх шигээ 20 минут хөлөө дүрнэ. 3 дахь өдөр мөн адил. Өөрөөр хэлбэл, бүтэн 3 өдөр хандыг асгахгүй хэрэглэнэ, зөвхөн өдөрт 1 уут лаврын навч нэмж чанах хэрэгтэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top