өдөр
шөнө
×

Дуу авианы тусламжтай өвдөлтийг намдааж болно

АНУ-ын Миннесотын их сургуулийн эрдэмтэд дуу авиа ашиглан архаг өвдөлтийг эмчилж чадсан тухай “Journal of Neural Engineering” сэтгүүл бичжээ. Эрдэмтэд дуу авиаг цахилгаан өдөөлттэй хослуулан амьтад дээр туршсаны дараа ийм дүгнэлтэд хүрсэн ба ойрын ирээдүйд хүмүүсийг оролцуулсан клиник туршилт явуулахаар бэлдэж байна. Өргөн зурвасын дуу авиа гаргахын зэрэгцээ мэрэгч амьтдын биеийн янз бүрийн хэсэгт цахилгаанаар нөлөөлж үзэхэд тархины соматосенсор гадарт үйлчилж улмаар өвдөлт намдаж байлаа. “Архаг өвдөлт бол олон хүний хувьд ноцтой асуудал. Одоо хүмүүсийг опиодын тусламжтай эмчилж өвдөлтийг намдаадаг, гэтэл энэ нь олон хүний хувьд муугаар төгсдөг. Нөгөө талаас авч үзвэл дуу авиагаар эмчлэх нь өвдөлт намдаах энгийн бөгөөд аюулгүй арга байх боломжтой. Шинэ туршилтуудын үр дүнд архаг өвдөлтийг эм ашиглахгүйгээр аюулгүй, хүртээмжтэй эмчлэх аргачлалыг бий болгоно гэж эрдэмтэд найдаж байна” хэмээн төслийн удирдагч Кори Глекнер ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top