өдөр
шөнө
×

Хараа сэргээх эвэр бүрхэвчийн имплантат бүтээжээ 

Швед улсын Линчепингийн их сургуулийн эрдэмтэд нүдний эвэр бүрхэвчийн шинэ имплантатаа танилцууллаа, түүнийг коллаген дээр суурилан бүтээжээ. Нүдний шинэ эвэр бүрхэвчийг сайн дурын 20 хүн дээр туршсан байна. Тэд бүгд нүдний дегенератив үрэвсэлт бус өвчинтэй байв, дашрамд дурдахад энэ өвчний улмаас хараа муудах, сохрох аюултай. Өвчтөнүүд гэрлээс айдаг, юмс дүрс тод бус, балархай харагддаг гэж гомдоллож байлаа. Харин туршилтын төгсгөлд эрдэмтэд шинэ эвэр бүрхэвчийн тусламжтай хараагүй болсон 14 өвчтөний нүдний харааг сэргээж чаджээ. “Одоо дэлхий даяар нүдний эвэр бүрхэвчийн өвчтэй 13 сая хүн бий. Орчин үед донорын эвэр бүрхэвч маш их хомсдолтой байгаа, иймээс бидний шинэ нээлт олон хүнд тус болох байх. Бид шинэ имплантатын ачаар олон хүний харааг сэргээж чадна хэмээн найдаж байна” гэж эрдэмтэд мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top