өдөр
шөнө
×

Эмийн шингэц биеийн байрлалаас хамаардаг 

Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтдийн шинэ судалгааны тухай материал “Physics of Fluids” сэтгүүлд нийтлэгджээ. Биеийн байрлал эм шингэхэд хэрхэн нөлөөлдөгийг эрдэмтэд судалсан аж. Тэд босч зогсон эм уух мөн дээш харж, баруун талаар хэвтэх, зүүн талаар хэвтэх гэсэн 4 байрлалыг онцлон авч үзэв. Эм шингэхэд хамгийн сайн байрлал нь баруун бөөрөөр хэвтэж эм уух байв, үүний ачаар эм 10 минутад уусч шингэжээ. Харин зогсч эм уухад 23 минутын дараа шингэсэн байна, гэхдээ энэ нь дээш харж уухаас илүү хурдан байв. Хамгийн муу байрлал бол зүүн талаар хэвтэж эм уух, энэ үед эм бараг 2 цагийн дараа гэдсэнд уусч дууссан. 
"Энэ мэдээлэл зүгээр нэг сонирхолтой баримт биш, хэвтрийн олон өвчтөнд ашигтай. Мөн ахмад настнууд болон хөдөлгөөн багатай хүмүүст хэрэгтэй" хэмээн эрдэмтэд тайлбарлалаа. Эмийн шингэц янз бүр байгаа нь ходоодны байрлал ба татах хүчтэй холбоотой. Яагаад гэвэл, ихэнх эм үнэндээ ходоодноос гэдсэнд шилжтэл үйлчилдэггүй юм байна. Гэдсэнд очихын тулд эм нь ходоодны баруун доод талын антраль хэсэгт очих ёстой. Тиймээс хэрэв хүн зүүн талаар хэвтэж байгаа бол уусан эм тийш очих маш хэцүү байх нь ойлгомжтой, харин баруун талаар хэвтэж уухад эм бараг өөрөө шууд гэдэс рүү яваад очдог аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top