өдөр
шөнө
×

Холестерины түвшин, даралт бууруулж инсультээс сэргийлдэг жимс

Шийгуа амттай жимс төдийгүй эрүүл мэндэд нэн ашиг тустай тухай Австралийн эрдэмтэн Карин Рид, Финляндын эрдэмтэн Йоуни Карппи, Тиффани Люм нар бичжээ. “Судалгаанаас үзэхэд шийгуанд агуулагддаг липкопин нь муу холестерины түвшинг, бас даралтыг бууруулж инсульт болох эрсдэлийг багасгадаг” хэмээн эрдэмтэд баталсан байна. 
Доктор Л. Роулз энэ талаар “Ликопин бол түрүү булчирхайн хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг бол цитруллин нь судсуудыг амрааж суллан даралт багасгахад тусалдаг” хэмээжээ. Түүний энэ дүгнэлттэй доктор Артуро Фигероа мөн санал нийлж байна. Оросын хоол зүйч Лиза Афинская “Бүрэн боловсорсон шийгуа хэрэглэвэл бие махбодид их ашигтай, сайн. Ийм шийгуа илүү амттай төдийгүй 3 дахин их ашигтай аминхүчлүүд, антиоксидантууд, бодисуудыг агуулдаг. Ялангуяа ликопин антиоксидант болон цитруллин аминхүчилд онцгой анхаарал хандуулаарай. Шийгуан дахь антиоксидантууд нь арьсыг залуу гоё байлгаж фото хөгшрөлтөөс хамгаалдаг” хэмээн зөвлөжээ. 
Та хатуу, тэгш хэмтэй шийгуа сонгоорой, мөн ямар нэг гэмтэл зүсэлтгүй байх ёстой. Шийгуаны толбо цагаан биш, цайвар ногоон ч биш, харин цайвар шар өнгөтэй байвал сайн. Дунд зэргийн хэмжээтэй хэрнээ хүнд шийгуаг шилж ав, гялалзсан өнгөтэйг бүү сонго. Жижиг шийгуанд илүү их антиоксидантууд агуулагддаг юм байна. Шийгуаг өрөөний хэмд 2 хонуулахад липкопин 2 дахин нэмэгддэг аж. Шийгуа зүссэний дараа бүгдийг идэж бараагүй бол түүний үрийг авч хаяад хөргөгчинд хадгал, дараа нь шийгуагаа гадилтай хольж ундаа болгон хэрэглэж болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top