өдөр
шөнө
×

Эрт инсультыг тодорхойлох аргыг нээжээ

Мэрилэндийн их сургуулийн анагаахын сургуулийн (UMSOM) эрдэмтэд эрт цус харвах эрсдэлийг цусны шинжилгээний тусламжтай урьдчилан тодорхойлох аргыг нээжээ. Тэд инсультын талаарх 48 судалгаанд мета анализ хийж инсульттэй 17 мянган өвчтөн, бас цоо эрүүл 600 мянган хүмүүсийн мэдээллийг судалсан. Үүний дараа тэд ямар нэг тодорхой зүй тогтлыг илрүүлэхийн тулд эхний бүлгийн хүмүүсийн хромосомыг судлав.... Эцэст нь дүгнэхэд, цусны А бүлэгтэй (2-р) залуусын хувьд эрт цус харвах эрсдэл 16%-иар их байсан. Харин B бүлгийн (3-р) цустай хүмүүс эрт болон хожуу насанд энэ өвчинтэй тулгардаг юм байна. Гэтэл 0 бүлгийн (1-р) цустай хүмүүст цус харвалт хамгийн цөөн тохиолдсон аж. Түүнчлэн тэдэнд цусны судсуудтай холбоотой асуудал үүсэх магадлал 12% бага байв. Эрдэмтдийн бүтээлийг “Neurology” сэтгүүл нийтэлжээ. 
Нэмж өгүүлэхэд, Оксфордын их сургуулийн эрдэмтэд “Хоолны давсыг багасгах, түүнийг орлуулах нь цусны даралтыг бууруулж цус харвах эрсдэлийг багасгадаг” гэж тогтоосон билээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top