өдөр
шөнө
×

Ургамлын тосыг хэмжээтэй хэрэглэ

"Хүмүүс 30 наснаас эхэлж өөрийн гоо үзэмж, залуу нас, эрүүл мэндийнхээ төлөө зарим хүнсээс татгалзах хэрэгтэй. Жишээлбэл, амттан, чихэрлэг хүнс бол гадаад өнгө үзэмжид маш сөрөг нөлөөтэй гэдгийг бүгд мэднэ. Элсэн чихэр буюу саахрыг ямар ч хэлбэрээр хэрэглэсэн таагүй үр дагавартай, таны бие организмын хөгшрөлтийг хурдасгадаг. Саахар гадаад дүр төрх төдийгүй эрүүл мэндийн байдалд бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг, улмаар чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдар гэх мэт олон аюултай өвчнийг өдөөж болзошгүй. Түүнчлэн тунгаамал (рафинированное) ургамлын тосыг хоол бэлдэхдээ тогтмол хэрэглэхээс зайлсхий, зарим тохиолдолд саахраас ч аюултай бөгөөд олон нас хороодог. Ийм тосыг хэтрүүлж хэрэглэвэл цусан дахь муу холестерины түвшинд нөлөөлж арьсны сало буюу себумын ялгарлыг нэмэгдүүлж үрэвсэл үүсэх шалтгаан болно. Мөн арьс сааралдуу өнгөтэй болж магадгүй. Яагаад гэвэл, тунгаамал тосыг үйлдвэрлэхдээ химийн бодисуудаар үйлчилдэг, харин дараа нь тэр бүхнээс бүрэн цэвэрлэдэггүй. Түүнээс гадна хайруулын тавган дээр ургамлын тос ашиглан шарах үед өндөр температурын нөлөөгөөр тосны бүтэц эрс өөрчлөгдөж канцероген бодисууд үүсэх аюултай” хэмээн Оросын анагаах ухааны дэд эрдэмтэн, спортын эмч Александра Пурига зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top