өдөр
шөнө
×

“Спутник V” вакциныг 18 сар хадгалж болно

Оросуудын бүтээсэн коронавирүсийн эсрэг вакцин “Спутник V”-н зааварчилгаанд өөрчлөлт орсон тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв. Энэ вакцины 2 тунгийн хүчинтэй хугацааг 18 сар болгож нэмэгдүүлжээ. Энэ талаар Оросын Эрүүл мэндийн яам мэдээлэхдээ “Ямарваа нэг эм, вакцины хугацааг тодорхойлохдоо лабораторийн судалгаан дээр үндэслэдэг. Хэрэв эм, вакцин дээр 2 жилийн хугацаатай гэж бичсэн бол тус эм, вакциныг 2 жилийн турш хадгалж судалсан, температурын янз бүрийн дэглэмд тест хийж туршихад шинж чанараа хэвээр хадгалж байгаа нь батлагдсан гэсэн үг. Үүний дараа тус эм, вакцины хүчинтэй хугацааг 2 жил гэж бүртгэдэг. Харин Спутник V вакцины тухайд яаралтай бүртгэж ашиглах шаардлага үүссэн учраас хадгалах хүчинтэй хугацааг хамгийн доод хэмжээгээр тавьсан юм. Зарчмын хувьд энэ вакциныг илүү удаан хугацаагаар хадгалж болохыг үйлдвэрлэгчид мэдэж байсан ч цаг хугацаагаар батлах ёстой байв. Мэдээж вакцины чанарыг хэвээр байлгахын тулд хадгалах нөхцлийг чанд баримтлах нь чухал” хэмээжээ. Өмнө нь энэ вакциныг 6-12 сар хадгалж болно гэж байсан билээ. Коронавирүсийн эсрэг бүтээсэн дэлхийн анхны вакцин “Спутник V”-г өнөөдөр дэлхийн 71 оронд бүртгэж авсан. Эдгээр орны нийт хүн ам 4 тэрбум билээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top