өдөр
шөнө
×

Тураах, дархлаа сайжруулах ундаа

Илүүдэл жингээс болж гадаад дүр төрх сайнгүй, бас өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг. Түүнээс гадна таргалалт нь эрүүл мэндэд сөрөг нөлөөлж элэг өөхлөх, чихрийн шижин, зүрх судасны систем гэмтэх зэрэг таагүй уршиг дагавартай. Энэ бүхнээс сэргийлэхэд тус болох натурал ундыг гэртээ бэлдэж хэрэглэхийг санал болгоё. 
* Маалингын үртэй йогурт: Йогуртанд пробиотик, ашигтай бактериуд агуулагддаг учраас гэдэсний бичил орчныг эрүүлжүүлж хортой микро организмаас хамгаалдаг. Түүнийг маалингын үртэй цуг хэрэглэхэд тураах төдийгүй гэдэсний бичил орчныг зохицуулдаг. Маалингын үрийг нүдэж нунтаглана. Түүнээс 1 хоолны халбагыг авч 1 стакан йогуртанд хийж 30 минут байлга. Энэ хугацаанд тэжээлийн бодисууд урвалд орж нэгдэн хэрэглэхэд бэлэн болно. Мөн дээр нь наранцэцгийн үрээс (хуураагүй) 1 хоолны халбагыг хийгээрэй. 
* Бүлээн лимонад: Нимбэгийн шүүс, зөгийн балтай бүлээн ус бол хамгийн энгийн бөгөөд ашигтай ундаа. Түүнийг өдөр бүр хэрэглэж болно. С витамин болон антиоксидант, минералаар баялаг учраас бие махбодиос хортой бодисууд гадагшилж дархлааг бэхжүүлж хоол боловсруулалт сайжирна.  1 ширхэг нимбэгийн шүүсийг шахаж 0,5 литр бүлээн усанд хийнэ, дээр нь 1 цайны халбага зөгийн бал нэмээрэй. Энэ ундааг өглөөний цайны өмнө, мөн үдийн ба оройн хоолны өмнө уух хэрэгтэй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top