өдөр
шөнө
×

500 сая хүн хөдөлгөөний хомсдолд орох шинжтэй

“2020-2030 он гэхэд манай гарагийн хагас тэрбум хүн хөдөлгөөний хомсдолын улмаас халдварт бус өвчнөөр өвчлөх магадлалтай. Урьдчилсан таамагласнаар энэ 500 сая хүний бараг тал хувь буюу 47% нь даралт ихдэх өвчин, 43% нь сэтгэл гутралд өртөх  бололтой. Нийт өвчтөний гуравны нэг нь дундаас доогуур болон дундаас дээш түвшний орлоготой улс орнуудад ногдоно. Эдгээр хүний эмчилгээний зардал гэхэд 300 тэрбум доллар давах байх. Зардлын хамгийн ихийг (70%) баян орнууд гаргах нь гарцаагүй.... Гэхдээ эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж бий.... Идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг эрхэмлэх нь ямар чухал болохыг коронавирүсийн Цар тахал баталсан. Өвчнийг хэрхэн даван туулах нь тухайн өвчтөний биеийн бэлтгэлээс ихээхэн хамаардаг болохыг бид харлаа” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Хөдөлгөөний идэвхийн салбарт үүссэн нөхцөл байдлын тухай” илтгэлд дурджээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top