өдөр
шөнө
×

Дутуу нойроос болж өвдөх эрсдэл 20% нэмэгддэг 

“Хоногт таван цагаас бага унтах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, олон өвчин үүсэх улмаар архагших эрсдэлийг нэмэгдүүлдэг” хэмээн Лондоны их сургуулийн коллежийн эрдэмтэд мэдэгдлээ. Эрдэмтдийн судалгааны материалыг “PLOS: Medicine” сэтгүүл нийтэлжээ. Судалгаанд 50-70 насны 8000 хүн сайн дураар оролцсон аж.
25 жилийн турш үргэлжилсэн ажиглалт судалгааны үеэр оролцогчдын биеийн байдал, дадал зуршлыг нарийвчлан хянажээ. 
Хоногт 5-аас бага цагаар унтдаг хүмүүсийг 7 цагаас дээш хугацаагаар нойрсдог хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчин, чихрийн шижин, хорт хавдар тусах эрсдэл 20% их байлаа. 50-аас дээш насны хүмүүсийн хувьд шууд 2-оос дээш өвчин тусах эрсдэл ихэссэн, архаг өвчтэй хүмүүсийн нас барах эрсдэл 25% нэмэгдсэн. 
“Нойроо бүрэн бүтэн авах нь хүмүүсийн эрүүл мэндэд ямар чухал болохыг манай энэ судалгаа баталсан.... Хамгийн гол нь зөв нойрсч сурах хэрэгтэй. Унтахаас хэдэн цагийн өмнө гар утас зэргээ бүү ашигла, унтраа. Оройн хоол хөнгөн, хурдан шингэдэг байх ёстой. Түүнчлэн ор хөнжлөө өөрт эвтэйгээр засч тав тухтай нойрсоорой” хэмээн эрдэмтэд зөвлөжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top