өдөр
шөнө
×

The Scientist: Хиймэл Оюун хүний бодлыг зайнаас уншиж чадлаа

Америк улсын Техассын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн Хиймэл оюун хүмүүсийн бодлыг зайнаас уншиж чадсан тухай “INVOLTA TECHNOLOGIES”, “The Scientist” мэдээллээ. Хиймэл оюун энэ үеэр зөвхөн уураг тархины томографи зургуудыг ашиглажээ. Эрдэмтэд 20-30 насны нэг эмэгтэй, 2 эрэгтэй дээр туршилт хийсэн. Сайн дурын оролцогчид дуу хөгжим, радио нэвтрүүлэг сонсч байх үед тэдний тархины томографи зургуудыг үе үе авч байв. Туршилтын үеэр хүн тус бүр 16 цаг гаруй хугацааны турш аудио бичлэг сонсчээ. Томографийн зургуудыг нейро сүлжээнд ачаалж дараа нь тархины идэвхжлийг тексттэй уялдуулан кодолсон. Гэтэл зарим нь сонсгосон аудио бичлэгийн сэдэвтэй хэсэгчлэн давхацсан аж. “Хиймэл оюун үнэндээ хүний бодлыг үг нэг бүрчлэн дамжуулж чадахгүй. Гэхдээ ерөнхий сэдэв, бодол санааны гол утгыг нөхөн сэргээж чадсан” гэж эрдэмтэд дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top