өдөр
шөнө
×

Апельсин холестерины түвшнийг бууруулдаг

Холестерины түвшин өндөр байх аюултай, зүрхний дайрлага эсвэл инсульт болох эрсдэлтэй тухай бүгд сонссон байх. Харин та хоолны цэсэндээ жаахан өөрчлөлт оруулбал холестерины түвшнээ хэвийн барих боломжтой. Өдөр бүр бага хэмжээгээр апельсины шүүс ууж хэвшээрэй. Энэ ундаа бол флавоноид хэмээх тэжээллэг бодисоор баялаг, чухам үүний ачаар холестерины түвшнийг бууруулдаг аж. Түүнээс гадна апельсины шүүсэнд С витамин, фолийн хүчил зэрэг олон ашигтай бодисууд агуулагддаг. Өдөрт 2 стакан апельсины шүүс уухад хэсэг хугацааны дараа холестерины түвшин буурч эхэлнэ. 
Гэртээ апельсины шүүс бэлдэх арга: 2 ширхэг апельсинаар 4 литр ундаа бэлдэж болно. Эхлээд жимсээ маш сайн угаана, лаавыг арилгаж гашуун биш болгохын тулд дээр нь буцалсан ус асга. Дараа нь апельсинаа 2 цаг хөлдөөгчид хийнэ, ингэж хөргөснөөр доторх шүүсийг дээд хэмжээгээр хадгална. Одоо апельсинаа жижиг хэрч, эсвэл махны машин, блендер ашиглаж болно. 2 литр усанд жижиглэсэн апельсинаа хийж 10-15 минут байлган сайн шүүнэ. Шүүж авсан шүүсэн дээр 1 уут (1 цайны халбага) нимбэгийн хүчил, 400 грамм (2 аяга) элсэн чихэр нэм. Одоо шүүсээ сайн хутгаж дээр нь үлдсэн 2 литр усаа нэмээд 30 минут эсвэл 1 цагийн турш хөргөгчинд тавь. Ингээд апельсины шүүс бэлэн боллоо. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top