өдөр
шөнө
×

Сүүтэй овъёос сайхан нойрсоход тусална

Нойргүйдлээс сэргийлэхийн тулд эрт босч эрт унтахыг хичээ, мөн зөв хоол хүнс сонгон хэрэглэх хэрэгтэй. Бат бөх, сайхан нойрсоход тустай 3 хүнс санал болгоё.
* Сүүтэй овъёос бол нойргүйдлээс сэргийлэхэд тустай, түүнийг орондоо орохоос хэдэн цагийн өмнө идээрэй. Сүү ба овъёосны аль алинд мелатонин агуулагддаг, энэ бол нойрсоход нэн хэрэгтэй даавар. Түүнээс гадна сүүнд А, В, D витамин зэрэг олон  ашигтай бодис байдаг тул унтахын өмнө дангаар уусан ч болно. 
* Нойроо бүрэн авъя гэвэл орондоо орсны дараа 1 халбага зөгийн бал хэрэглэ. Түүнд триптофан агуулагддаг, энэ бол мелатонин ялгаруулахад хэрэгтэй бодис. Гэхдээ  зөгийн балыг хэтрүүлж болохгүй. Хүсвэл өдөр 2 халбага, орой 1, унтахдаа 1 халбага гээд 4 халбагаас бүү хэтрүүлээрэй.
* Улаан загасанд агуулагддаг “омега 3” хүчил, В бүлгийн витаминууд нь эрүүл, чанартай нойрсоход нэн тустай. "Омега 3" нь загас, хушганд байдаг бол В витамин  нь триптофан ялгарахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top