өдөр
шөнө
×

Хятадад хоногт 10535 халдвар илэрчээ

Хятадад ковидын өвчлөл нэмэгдсэн тухай тус орны Эрүүл мэндийн асуудал хариуцсан Төрийн зөвлөл мэдэгдлээ. Эх газрын Хятадад өнгөрсөн 1 хоногт нийт 10535 халдвар илэрсэн нь шинжилгээгээр батлагдав. Үүнээс 1150 –д шинж тэмдэг илэрсэн, харин 9385 тохиолдол нь шинж тэмдэггүй. Түүнчлэн гадаадаас зөөвөрлөгдсөн 59 + шинж тэмдэггүй 135 халдвар бүртгэгдлээ. Шинэ халдваруудын ихэнх нь Гуандан муж (546 + шинж тэмдэггүй 2461), Хэнань мужид (124 + шинж тэмдэггүй 2881) илэрсэн юм байна. Түүнчлэн ӨвөрМонгол, Бээжин, Чунцин, Шинжаан Уйгар, Юньнань, Шаньси, Хэйлунцзян, Ляонин, Хэбэй, Сычуань, Шаньдун, Цзянсуд халдварын шинэ тохиолдол бүртгэгдэв.
Хятадад сүүлийн үед энд тэнд хэсэгчлэн ковидын дэгдсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хотод хэсэгчилсөн Хөл хорио тогтоож оршин суугчдаас өдөр бүр тест авч байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top