өдөр
шөнө
×

Ногоон өнгө ой тогтоолтыг сайжруулдаг

Ямар өнгө хүмүүст хэрхэн яаж нөлөөлж байгааг тогтоохоор Оросын Алтайн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулжээ. “Хүний мэдрэл, сэтгэц, хараа... зэрэгт өнгө нөлөөлдөг. Улаан өнгө хамгийн хүчтэй өдөөгч бол зарим өнгө нүдний харааг сайжруулж, өөр нэг өнг нь биеийн байдалд эерэг нөлөөлдөг” гэж эрдэмтэд ярилаа. 
Эрдэмтэд 19-21 насны 20 оюутныг туршилтад хамруулжээ. Эрэгтэй ба эмэгтэйн аль алиныг хамруулсан. Тэдэнд өвөрмөц нүдний шилтэй тусгай төхөөрөмж зүүлгэжээ. Гаднаа хар, харин дотор талд улаан, цэнхэр, ногоон өнгийн гэрлэн диод суулгажээ. Оролцогчдын нүдний өмнө 10 Гц үелзлээр өнгийг ээлжлэн үзүүлж байв. Улаан гэрэл хүний сэтгэцэд маш хүчтэй өдөөх үйлчилгээ үзүүлж байсан. Анивчиж буй улаан гэрлийг удаан ширтэхэд оюутнуудын пульс, амьсгалын тоо олширч артерийн даралт нэмэгдэж байлаа. Харин ногоон өнгө хамгийн амар тайван бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй ажээ. Ийм өнгийг ширтсэн хүмүүсийн амьсгал, пульс тогтворжиж байв. Ногоон өнгө мөн нүдний хараа ба ой тогтоолтыг сайжруулдаг, бас анхаарал төвлөрөхөд тусалдаг аж. Цэнхэр өнгө тоормозлох мэт нөлөөлөл үзүүлдэг бол хурц цэнхэр өнгө нь булчингийн чангарлыг бууруулж пульс намдааж байв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top