өдөр
шөнө
×

Тромбозоос сэргийлье гэвэл загасны тос уу

"Тамхи татдаг хүмүүс болон илүүдэл жинтэй, ахимаг настнуудад голдуу тромбоз (цус бүлэгнэлт, өтгөрөлт) үүсдэг. Түүнчлэн халдвар авч эдгэрсний дараа, мөн удамшлын өвчний үед энэ өвчин тусах нь бий. Цусны судсуудад тромбоз үүсэхээс сэргийлэхийн тулд юуны өмнө тамхи татахаа боль, жингээ хасах зэргээр өөрөөс хамаарах бүх арга хэмжээг авах ёстой. Мөн аь болох их хөдлөх зэргээр эрүүл амьдралын хэв маягийг баримтал. Хамгийн гол нь эмчийн зааваргүй, жоргүй цус шингэлэх ямар нэг эм ууж огт болохгүй. Харин үүний оронд загасны тос ууж болно. Түүнд  агуулагддаг омега-3 хэмээх поли- ханаагүй өөхний хүчлүүд нь цусны бүлэгнэлд идэвхтэй нөлөөлж тромбозоос сэргийлнэ” хэмээн Оросын эмч, эрүүл мэндийн нэвтрүүлгийн алдартай хөтлөгч Александр Мясников зөвлөснийг "Россия 1" телевиз дамжууллаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top