өдөр
шөнө
×

Элгэнд хэрэгтэй 4 хүнс 

Дараах зөвлөгөөг эрүүл хүмүүст зориулсан гэдгийг анхаарна уу.
Навчит ногоо (байцаа, цоохор майлз, бууцай гэх мэт): Эдгээр ногоо олон ашигтай бодис агуулдаг бөгөөд элэг цэвэрлэж үйл ажиллагааг нь сайжруулдаг. Бас тураадаг, цатгалан мэдрэмж төрүүлдэг зэрэг олон талын ашиг тустай. 
Цикорий: Энэ ундаа бол элэг цэвэрлэж гэдсэнд таатай нөлөөлдөг төдийгүй дархлаанд тустай, судсанд ашигтай, нойргүйдэл ба мэдрэлийн системд хэрэгтэй. Цикорий, ногоон цай, хар цай, кофе, нохойн хошууны ханд зэргийн аль нэгээс өдөрт 1-2 аягыг уухад болно.
Алим: Ногоон, улаан гээд өнгө чухал биш, алим өөрөө элэг ба хоол боловсруулахад системд эерэгээр нөлөөлдөг. Түүнчлэн энэ жимс бол зүрх судасны систем, тархи, бие махбодид нэн ашигтай олон бодисыг агуулдаг.
Сало: Илчлэг ихтэй учраас 15-20 грамм идэхэд болно. Сало бол “муу холестерин”-г саармагжуулж элэгний ажиллагааг сайжруулдаг. Мөн энэ хүнс эрч хүч өгч дархлааны системд эерэг нөлөөлдөг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top