өдөр
шөнө
×

Үе мөч өвдөх нь элэгний өөхлөлттэй холбоотой байж магадгүй

“Элгэнд маш бага хэмжээний өөх агуулагддаг, харин эсүүдэд өөх хуримтлагдсаар өөхлөлтийн түвшин энэ эрхтэний нийт жингийн 5-10%-д хүрвэл элэгний өөхлөлт гэж нэрлэдэг. Элэгний өөхлөлт заримдаа үе мөч өвдөх хэлбэрээр илэрдэг. Дэлхийн хүн амын 25% орчим нь ямар нэг хэлбэрээр элэгний өөхлөлттэй гэсэн статистик бүртгэл бий. Өөхлөлтөөс болж элэг үндсэн үүргээ (цусан дахь химийн бодисуудын зохицуулалт) гүйцэтгэж чадахаа больж цөс ялгаралт доголдох аюултай. Улмаар биеэс хаягдал шаар, хортой бодисууд гадагшлах асуудалтай болж элгэнд үрэвсэл үүсэх магадлалтай. Элэгний үрэвсэл цаашид олон хүндрэл дагуулж өвдөлт өгнө... зарим тохиолдолд үе мөч өвддөг. Тухайлбал, артрит, артралги... Вирүсийн гепатит өвчинтэй хүмүүсийн үе мөч өвдөх нь ажиглагддаг. Элгээ эрүүл байлгая гэвэл эслэгүүдтэй хүнс, ханаагүй өөх тос хэрэглэх зэргээр зөв хооллож, биеийн ачаалал хөдөлгөөнийг эрхэмлэн илүүдэл жингүй байх хэрэгтэй” хэмээн Майогийн клиникийн эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top