өдөр
шөнө
×

Даралтыг эмгүй бууруулах тухай

Цусны даралтыг ямар ч эм тариа хэрэглэлгүй бууруулах 3 аргын тухай “Medical News Today” сэтгүүл бичжээ. 
Стрессээ удирд: Хүн хэрэв стресст өртвөл бие махбодиос дааврууд ялгарч цусны даралтыг түр зуур ихэсгэдэг. Иймээс бясалгал, йог зэрэг арга ашиглан сэтгэл хөдлөлөө удирдаж сур. 
Кофеины хэрэглээг бууруул: Кофеин бол артерийн даралтыг түр зуур, огцом нэмэгдүүлдэг онцлогтой. Кофеин агуулсан ундаа нь судсуудыг агшааж улмаар даралт ихсэх шалтгаан болдог. Ийм учраас даралт ихдэх өвчтэй бол, мөн жирэмсэн эмэгтэйчүүд кофе ууж болохгүй. 
Хар шоколад ид: Багахан хэмжээний хар шоколад хэрэглэхэд таашаал авахаас гадна даралт буурна. Харин амттан, чихэрлэг хүнсний хэмжээ хэтрэх, байнга хэрэглэх тохиолдолдл таргалалт, чихрийн шижин зэрэг өвчнийг өдөөж улмаар цусны даралтыг нэмэгдүүлэх аюултай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top