өдөр
шөнө
×

“Тэг ковид” бодлогоос татгалзвал 1,3-2 сая хүн амиа алдана гэв

“Хятад улс хэрэв тэг ковид бодлогоос татгалзаж Хөл хориогоо цуцалж хилээ нээсэн тохиолдолд 1,3- 2 сая хүн амиа алдах төлөвтэй” гэсэн таамаглалыг Америкийн “Goldman Sachs”-н судлаачид дэвшүүлэв. Харин Ройтер агентлаг  “Хятадын тэргүүн Си Жинь Пиний ковидын эсрэг тэмцэл үнэндээ дэлхийн 2 дахь том эдийн засагт сүйрүүлэх нөлөө үзүүлсэн. Улмаар даяаршсан нийлүүлэлтийн гинжин хэлхээг бужигнуулсан” хэмээн шүүмжилжээ. “Хятад улсын эрх баригчид “тэг ковид” бодлогоос мөддөө татгалзахгүй, энэ бодлогоо хэдэн сарын турш мөрдөх шинжтэй. Үүний зэрэгцээ өнөөдрөөс Хятад өөрийн хотуудын Хөл хорио болон хязгаарлалтаа эрс сулруулж эхэлсэн” хэмээн “ BBC” агентлаг мэдээлэв. 
“Хятад улс вакцинжуулалтаа яаравчлахад анхаарах болно. Насны байдлаар авч үзвэл манай ахимаг настнуудын вакцинжуулалт хамгийн доогуур түвшинд байгаа. Зарим настан коронавирүсийн эсрэг вакцины үр өгөөжид эргэлзэж тариулахыг хүсэхгүй байна. Харин шинжээчид үүнийг эрс няцааж манай хятад вакцин ямар ч аюулгүй, сөрөг нөлөөтэй болохыг баталсан” хэмээн Хятадын Коммунист намын “Жэньминь жибао” сонин бичжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top