өдөр
шөнө
×

Тараг залуужуулдаг

Тараг ямар ашигтай тухай мэдэхгүй хүн байхгүй. Түүнд С, А, РР, D болон В бүлгийн (В1, В2, В5, В6, В9, В12) витамин, бас холин, бета-каротин агуулагддаг. Үүн дээр фосфор, кали, зэс, хром, кальци, хүхэр, натри зэрэг минералыг нэм. Тараг бас дархлааг бэхжүүлдэг билээ. Одоо энэ талаар мэргэжлийн эмчийн үгийг хүргэе.
“Тараг бол аминхүчлүүд, уургийн эх үүсвэр, харин эдгээр нь та бидний биеийг “барих” тоосго юм. Өсч торниж буй бие организмд, мөн өвчний дараа тэнхрэхэд тараг их хэрэгтэй. Сүүнээс ялгаатай нь тарганд агуулагддаг уургийн гинжүүд богинохон учраас амархан, хурдан шингэдэг. Таргийг өглөө өлөн элгэн дээр, мөн орой унтахын өмнө уувал илүү ашиг тустай. Өглөө уусан таргийн ачаар бүтэн өдрийн турш хоол боловсруулалт сайн байх болно. Харин унтахын өмнө тараг ууснаар өлсөх мэдрэмжийг дарж, гэдсэнд шөнийн турш ашигтай бактериуд “ажиллаж хөдөлмөрлөх” юм....  
Тараг таны бие организмыг залуужуулна, цусыг цэвэрлэж хүчиллэгийн баланс болон ходоод гэдэсний замын бичил орчныг хэвийн болгодог.  Тараг нь нүүрс ус лактозыг сүүний хүчил болгодог учир биед сайн шингэдэг" хэмээн Оросын хоол зүйч -эмч Андрей Бобровский тайлбарлав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top