өдөр
шөнө
×

Хар шоколад эрүүл мэндэд сайн

“Хар шоколад биед эерэгээр нөлөөлж зүрх, судасны өвчнөөс сэргийлж инсульт болох эрсдэлийг бууруулдаг. Иймээс зүрх судасны өвчин тусах хандлагатай өвчтөнүүдэд хар шоколад идэхийг эмч нар зөвлөжээ” гэж Израилийн эрдэмтэд мэдэгдлээ. Харин АНУ-ын эрдэмтэд “Хар шоколад нь цусан дахь холестерины түвшин өндөр хүмүүст хэрэгтэй” гэж баталсан тухай “Journal of the American Heart Association” сэтгүүл нийтэлжээ. Туршилтад 30-70 насны 48 өвчтөн оролцсон. Тэд бүгд илүүдэл жинтэй, бас цусан дахь холестерины түвшин өндөр байсан аж. Оролцогчид бүтэн сарын турш эхлээд миндаль, дараа нь хар шоколадтай миндаль, сүүлд нв миндалийг хар шоколадтай хослуулж хэрэглэжээ. "Хар шоколадыг миндальтай цуг хэрэглэх нь илүү сайн үр дүн өгч муу холестерины түвшнийг бууруулж байсан. Энд өвчнийг эмчлэх биш харин урьдчилан сэргийлэх тухай яригдаж байгааг дахин сануулъя" хэмээн эрдэмтэд ярилаа. . 
Хар шоколад мөн бодисын солилцоонд эерэг нөлөөлдөг аж. Түүнчлэн ийм шоколад нь какао их агуулдаг учраас ой тогтоолт, танин мэдэхүйн чадварыг сайжруулдаг юм байна. Хамгийн гол нь шоколад идэх үед сэтгэл ханамж, таашаал авдаг учраас стресс буурах, сэтгэл санааны байдлыг дээшлүүлэх зэрэг олон талын ашиг тустай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top