өдөр
шөнө
×

Хөгшрөлтийг сааруулах энгийн аргыг эрдэмтэд нээв

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд шинэ судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тэдний судалгаанд дунд эргэм болон ахимаг насны 11 мянга гаруй хүн хамрагджээ. Оролцогчдын биологийн насыг 15 шинж тэмдгээр тооцоолж гаргасан байна, тухайлбал артерийн даралт, амьсгалсан агаарын эзлэхүүн, холестерины түвшин, цусан дахь саахарын хэмжээ...“Ус хангалттай хэрэглэснээр хөгшрөх явц саардаг. Хэрэв ус, шингэний дутагдлаас болж натрийн түвшин өндөрсвөл хөгшрөлтийг улам хурдасгаж үхэх эрсдэлийг нэмэгдүүлж байлаа.... Натрийн түвшин хэрэв 142 ммоль/л-ээс их бол архаг өвчин тусах эрсдэл 39%-иар нэмэгдэж байв. Түүнээс гадна натрийн түвшин 144 ммоль/л-ээс их болбол эрт үхэх эрсдэл 21%-иар нэмэгддэг” хэмээн  америк эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны дүнг “eBioMedicine” сэтгүүл нийтэлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top