өдөр
шөнө
×

Хүнсний соодыг ууж болохгүй

Хүнсний соодыг эмчилгээний зориулалтаар дотуур хэрэглэж болохгүй  Ам цэвэрлэх, шүд угаах, ходоод гэдэс гээд олон тохиолдолд хүнсний соод хэрэглэх зөвлөгөө интернэтэд байдаг, гэхдээ тэр бүхнийг дагах хэрэггүй. Ер нь өөрийгөө дур мэдэн эмчилж болохгүй, үүний оронд эмч, мэргэжилтнүүдэд үзүүл. Хүнсний соодыг ууж дотуур хэрэглэх нь олон сөрөг талтай. Яагаад гэвэл, түүний химийн бүтцэд шүлт байдаг. Ийм учраас хэрэв ойр ойрхон хүнсний соод хэрэглэвэл ходоодонд хуримтлагдаж олон сөрөг уршиг дагавар дагуулдаг. Үүнд: бие усгүйжих, дотор муухайрах, ходоод үрэвсэх зэргээр ходоод гэдэсний замд асуудал үүсэх, цусан дахь саахарын түвшин нэмэгдэх, ходоодны хүчил буурах, ходоодны шарх нээгдэх.... Тэр бүү хэл чухам хүнсний соод уусаар зүрхний өвчин үүсдэг болохыг 2016 онд хийсэн эрдэмтдийн судалгаа баталсан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top