өдөр
шөнө
×

А витамины ашиг тус

Герман улсын Ганноверийн их сургуулийн эрдэмтэд “Таргалалт хэрэв А витамины дутагдалтай хавсарвал зүрх судасны системийг ноцтой гэмтээх аюултай” гэж сэрэмжлүүллээ. Эрдэмтэд 20 долоо хоногийн турш лабораторийн оготно дээр туршилт явуулсан аж. Оготно хулгануудыг зориудаар таргалуулж эхний бүлгийн мэрэгчдэд А витамины хомсдолтой хоол тэжээл өгч, харин 2-р бүлгийг хэвийн хоолложээ. Дараа нь 2 бүлгийн мэрэгч амьтдыг харьцуулж дүгнэлээ. Гэтэл А витамины хомсдолын улмаас “энергийг тээвэрлэгч” аденозинтрифосфатын молекулуудыг үйлдвэрлэх зүрхний генүүдийн идэвхжил эрс буурч “дарамтлагдаж” байгаа нь тогтоогдсон. Үүний улмаас зүрхэн дэх бодисын солилцоо доголдож зүрхний булчингуудын агшилт мууджээ. "Манай судалгааны ачаар таргалалтын үед тохиолдох зүрхний митохондриал ба агших ажиллагааны доголдлыг эмчлэх асуудлыг шийдэж болох юм" хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Тэдний судалгааны материалын тухай нийтлэл “American Journal of Physiology-Heart and Circulatory Physiology” сэтгүүлд хэвлэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top