өдөр
шөнө
×

Алкоголь бол цусны химийн бүтцийг өөрчилдөг

Биохимич эрдэмтэн Жон Жейкобс янз бүрийн өвчтэй хүмүүсийн цусны химийн бүтцэд анализ хийж үзжээ. Тэрбээр 106 хүний цусны химийн бүтцийг шинжилсэн дүнгээ олон нийтэд танилцуулав. Эдгээр хүний 57 нь алкоголиос үүдэлтэй гепатит өвчинтэй, үлдсэн нь эрүүл эсвэл элэгний хатууралтай байлаа. “Хорт хавдар, гепатит, сүрьеэ зэрэг өвчнөөр шаналж буй хүмүүсийн цусыг харьцуулахад хамгийн аймшигтай өөрчлөгдсөн нь архинаас үүдэлтэй гепатиттай (элэгний үрэвсэл) хүнийх байсан. Ийм өвчтэй хүний цусны уургууд дээд зэргийн хяналтгүй, уургуудын гуравны хоёр нь стандарт бус түвшинд оршдог. Энэ бол архи, согтууруулах ундаа ямар хор хөнөөлтэй болохыг дахин харуулж байна. Алкоголь үнэндээ цусны химийн бүтцийг өөрчилдөг аж” хэмээн биохимич Жон Жейкобс тайлбарлалаа. Энэ тухай материалыг “Medical Xpress” сэтгүүл нийтэлжээ. 
Хамгийн аймшигтай нь, архидалтаас үүдэлтэй гепатит гэсэн оноштой хүмүүсийн 10% нь оношоо тодруулснаас хойш 1 сарын дотор нас бардаг бол 25% нь 6 сарын хугацаанд өнгөрдөг ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top