өдөр
шөнө
×

Нойрны эм ухаан муудах эрсдэлийг 79% нэмэгдүүлдэг 

Калифорний их сургуулийн эрдэмтэд нойрны эм хэрхэн хүмүүсийн танин мэдэхүйн чадварт нөлөөлж буйг олон жилийн турш судалжээ. Гэтэл нойрны (энгийн) эм нь деменци үүсэх эрсдэлийг 79%-иар нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлт гарлаа. Dementia - энэ бол (деменци -ухаан муудах, ухаан балартах, дэмийрэх, солиорох) ой санамж, сэтгэхүй, зан үйл, өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх чадвар муудах хам шинж юм.
Эрдэмтдийн судалгаанд 3068 хүн хамрагдсан ба бүгд эрүүл байв. Тэднээс нойрны эм  хэдий хэр хэмжээгээр уудаг зэрэг асуулга авч дараа нь 
тогтмол эрүүл мэндийн үзлэг шинжилгээ  хийхийн зэрэгцээ танин мэдэхүйн чадварын тест сорилоор шалгаж байлаа. Судалгаа 9 жил үргэлжилсэн, гэтэл энэ хугацаанд оролцогчдын 20%-д деменци үүсчээ. "Нойрны эм байнга буюу бараг үргэлж уудаг хүмүүсийг ийм эм огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад деменци үүсэх магадлал 79% өндөр байна. Ийм учраас нойрны эмийг болгоомжтой хэрэглэ" хэмээн эрдэмтэд зөвлөжээ. Тэдний судалгааны ажлыг “Journal of Alzheimer's Disease” сэтгүүл нийтэлжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top