өдөр
шөнө
×

Тайвшруулах үйлчилгээтэй бяслаг бүтээжээ

ОХУ-ын Биотехнологийн их сургуулийн эрдэмтэд өвөрмөц бяслаг бүтээжээ. “Манай гантиган бяслаг бол эмийн ургамлын хольцтой. Энэ бяслагны бүтцэнд розмарин, базилик, шалфей, тимьян, чабер садовый, душица, майоран бий. Ийм учраас бяслаг маань тайвшруулах үйлчилгээтэй. Эдгээр ургамалд агуулагддаг С, Е, РР, А болон В бүлгийн витамин, мөнкали, кальци, магни, натри, фосфор, селен зэргийг бүрэн хадгалах технологийг бид бүтээж чадлаа. Бид бяслагаа натурал сүүгээр хийсэн, ямар ч хиймэл будагч бодисгүй бас латексгүй. Түүний орцонд зөвхөн эх орны бүтээгдэхүүн орсон. Хийх арга яг энгийн бяслаг шиг, үнэ өндөр биш. Үйлдвэрлэлийг тун удахгүй эхэлнэ” хэмээн Ростех-н Бяслаг үйлдвэрлэх төвийн захирал Елена Сидорова ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top