өдөр
шөнө
×

ДЭМБ: 1 тэрбум гаруй хүнд холер тусах аюул нүүрлэжээ

“Зөвхөн энэ 7 хоногт холера өвчний шинэ дэгдэлтийн тухай дэлхийн 3 орон мэдээлсэн. Өнөөдөр 5 бүсийн 22 улс булчин задрах тахалтай тэмцэж байна. Ер нь манай гарагийн 43 орны 1 тэрбум гаруй хүнд холер тусах эрсдэл нүүрлэжээ. Булчин задрах тахлын дэгдэлт хаа сайгүй нэмэгдсээр байна. Үүнд ядуурал, дайн зөрчил, байгалийн гамшиг их нөлөөлж буй. 2022 онтой харьцуулахад энэ жил холер дэгдэх аюул нүүрлэсэн улс орнуудын тоо тал хувиар нэмэгдэх шинжтэй. Хамгийн аюултай нь энэ өвчнөөр нас барах үзэгдэл сүүлийн 10 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч 2022 онд зохист үзүүлэлт 2%-г давжээ. Энэ хандлага 2023 онд ч хадгалагдах төлөвтэй” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Холера, тахал өвчний асуудал хариуцсан бүлгийн удирдагч Филипп Барбоза мэдэгдэв.
Нэмж өгүүлэхэд, жилд холер өвчнөөр дэлхийн 2,9 сая хүн өвчилж 95 мянга нь нас бардаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top