өдөр
шөнө
×

Агаарын бохирдол сэтгэцийн гажуудал үүсэхэд нөлөөлдөг гэв

"Бохир агаар хүний бие махбодь төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлж байна.... Агаар мандалд ялгарах хортой бодисуудын хэмжээг бууруулж экологийн цэвэр технологи ашиглаж сурсан цагт л хүн төрөлхтөн аврагдана " гэж дэлхийн алдартай эрдэмтэд мэдэгдлээ. Оксфорд болон Бээжингийн их сургууль, Лондоны хааны коллежийн шинжээчид 11 жилийн турш 390 мянган англичуудыг ажиглаж судалжээ. Хүмүүс аль дүүрэгт амьдардаг, тэндхийн агаарын байдал ямархуу байгаа зэрэг олон үзүүлэлтээр судлаачид үнэлгээ өгч байв. Гэтэл судалгаанд оролцсон хүмүүсээс 13 мянга гаруй нь сэтгэл гутралд өртөж 15 мянга гаруй нь түгшүүрт автан шаналж байгаа гэсэн үр дүн гарчээ. "Агаарын бохирдол ба түгшүүр, гутрал, сэтгэцийн хямрал, гажуудлын хооронд уялдаа холбоо байгаа гэсэн дүгнэлтэд бид хүрсэн. Агаарт хортой бодисууд их бөөгнөрсөн дүүрэгт амьдардаг хүмүүс дээр дурдсан өвчнөөр илүүтэй өвчилж байв. Түүнчлэн агаарын бохирдлын түвшин өндөр биш орчинд удаан хугацаагаар амьдрах нь мөн адил сөрөг нөлөө үзүүлдэг аж. Агаарын чанар муу байх нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн яаж нөлөөлж буйг тогтоосон иймэрхүү судалгаа цөөн байдаг. Харин манай шинэ судалгааны дараа нийгэм эдгээр асуудалд илүү их анхаарч судлаачид ч олширно гэж найдаж байна " хэмээн эрдэмтэд ярилаа. Лестерийн их сургуулийн экологийн тахал судлалын профессор Анна Ханселл "Англи улсад өнөөдөр агаарын бохирдлын түвшин хамгийн доогуур байгаа. Хэдий тийм ч энд хийсэн судалгааны тусламжтайгаар агаарын бохирдол ба түгшүүр, гутралын хоорондох уялдаа холбоог баталж чадлаа” хэмээжээ. Тэгэхээр дэлхийн бусад орны хүн ам (ялангуяа манай Монголын) сэтгэцийн гажуудлаар өвчлөх эрсдэл хэд дахин их байж таарах нь ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top