өдөр
шөнө
×

Сэтгэл санааг үнэрээр удирдахуй

Сэтгэл санааны байдлыг үнэрээр удирдаж болно гэж мэргэжилтнүүд нотолжээ. 
Лавандагийн үнэр ухаан санаа, бие махбодийг тайвшруулж хоромхон зуур амарлингуй болгодог аж. Түүнчлэн энэ цэцгийн үнэр таныг нойргүйдлээс аварна. 
Шилмүүст модны үнэрийн ачаар стресс буурдаг. 
Саяхан хадсан өвсний үнэр сэтгэл санааг сайхан болгож амраадаг. Ер нь хээр талд тогтмол зугаалахад ядаргаа тайлагдана, мөн оюуны чадвар буурахаас сэргийлэх боломжтой. 
Алимын үнэр толгой таллаж өвдөхийг намдааж түгшүүрийг арилгана. 
Нимбэг, жүрж зэрэг цитрусын үнэр эрч хүч нэмж энергиэ удаан хадгалахад тустай.
Корицагийн үнэр нь уураг тархины ажиллагааг сайжруулахын зэрэгцээ хараа болон ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, булчингуудын ажиллагааг ч дээшлүүлдэг. 
Гаа, батрашийн үнэр анхаарал төвлөрүүлэх, амьсгалын замыг цэвэрлэхэд хэрэгтэй, улмаар уураг тархины ажиллагааг эрчимжүүлнэ.
Мэлрэг цэцгийн үнэр сэтгэл гутралыг арилгаж муу муухай бодлыг үлдэн хөөдөг. 
Ваниль харин сайхан сэтгэлээ ил гаргахад тусалж, амар тайван бөгөөд эрч хүчтэй ажиллахад хэрэгтэй. 
Оливын тосын үнэр хоолны дуршлыг бууруулдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top