өдөр
шөнө
×

Маалингын үр нөхөн үржихүйн системд эерэгээр нөлөөлдөг

Маалингын үр бол эрүүл мэндэд сайн хүнс. Түүнд магни, кали, төмөр, цайр зэрэг үндсэн бичил элементүүд болон В бүлгийн бас А, Е, С витамин агуулагддаг. Маалингын үр эслэгээр баялаг учир хоол боловсруулах процессыг хөнгөвчилдөг, бас артерийн даралтыг бууруулдаг. Иймээс маалингын үрийг тогтмол хэрэглэвэл зүрхний өвчин тусах эрсдэл 35%-иар багасдаг аж. Маалинга мөн эр, эм хүний нөхөн үржихүйн системийн ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Түүнийг хэрэглэдэг эрчүүд түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэл бага болохыг судалгаагаар нотолсон. Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ үр дааврыг зохицуулж, улмаар цэвэршилтийн үед биеийн байдлыг дээшлүүлдэг. 
Гэхдээ маалингыг хэрэглэхэд сөрөг заалт бий, иймээс эмчээс зөвлөгөө авсны дараа идэж эхлээрэй. Түүнээс гадна маалингыг түүхийгээр хэрэглээд дэмий, ашиггүй. Яагаад гэвэл, та бидний ходоод энэ ургамлын хатуу бүрхүүлийг боловсруулж шингээж чадахгүй. Тиймээс маалингын үрийг кофе бутлагчаар сайн нунтагла, дараа нь түүнийг агшаамал будаа, йогурт, жигнэмэг, талхтай хольж идэж болно. Түүнчлэн маалингын тосоор салаат амталбал бие махбодид тустай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top